Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 24:20-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Дэлхий архичин шиг гуйвж, овоохой шиг ганхдаг.Учир нь түүний нүгэл хилэнц улам хүнд болж байгаа учир тэр унаж, дахин хэзээ ч босохгүй.

21. Тэр өдөр өндөрт буй тэнгэрийн дайчид,дэлхий дээрх газрын хаадыг ЭЗЭН шийтгэнэ.

22. Тэд гяндан дахь хоригдлууд мэт хамтдаа бөөгнөрөөд шоронд хоригдоно.Олон хоногийн дараа тэд шийтгэгдэнэ.

23. Тэгэхэд сар ичиж, нар гутна.Учир нь түмэн цэргийн ЭЗЭН Сион уулан дээр Иерусалимын дотор хаанчилж,Өөрийн ахмадуудын өмнө сүр жавхлангаа байлгана.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 24