Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 24:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Үзэгтүн, ЭЗЭН газрыг хоосруулан, түүнийг хөмрөх гэж байна. Газрын гадаргууг эвдэж, оршин суугчдыг нь тараана.

2. Хүмүүс тахилч шиг, боол эзэн шигээ, шивэгчин хатагтай шигээ, худалдан авагч нь худалдагч шиг, зээлдэгч нь мөнгө хүүлэгч шиг, өртөн нь авлагатан мэт байх болно.

3. Дэлхий бүрэн хоосрон, бүрэн тоногдоно. Учир нь ЭЗЭН энэ үгийг айлдсан юм.

4. Дэлхий гашуудан хувхайрна. Ертөнц гаслан хувхайрна. Дэлхийн хүмүүст өргөмжлөгдсөн нь алга болно.

5. Дэлхий өөрийн оршин суугчдын дор бузарлагдав. Учир нь тэд хуулиудыг зөрчиж, тогтоолуудыг өөрчлөн, мөнхийн гэрээг эвдэв.

6. Иймээс дэлхийг хараал идэж, түүн дээр амьдрагчид нь гэм нүгэлд автав. Иймээс дэлхийн оршин суугчид нь шатаагдаж, цөөн хүмүүс л үлдэв.

7. Шинэ дарс гашуудаж,усан үзмийн мод нь гандана.Бүх наргианч хүн санаа алдана.

8. Бөмбөрийн хөгжөөнт дуу тасраад,наргигчдын шуугиан зогсож,ятгын баясгалант эгшиг тасарна.

9. Тэд дарс ууж дуулахаа болино.Хатуу архийг уугчдад энэ нь гашуун болно.

10. Эмх замбараагүй хот нурж,байшин бүр хаагдаж, хэн ч үл орно.

11. Гудамжинд усан үзмийн дарсны төлөө орилолдон,бүх баяр баясгалан уйтгар гуниг болов.Дэлхийн зугаа цэнгэл арилав.

12. Хотын дотор хоосрол үлдэж,дааман хаалга нь эвдэрчээ.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 24