Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 23:6-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Таршишийн хажуугаар өнгөрөгтүн.Эрэг хавьд суугчид аа, уйлагтун.

7. Энэ нь эртний гаралтай,хөлийг нь алс хол газруудыг эзэмшихэд ашиглаж ирсэн,та нарын наргиант хот уу?

8. Наймаачид нь, ноёд, худалдаачид нь дэлхийд хүндлэгдсэн,титмүүдийн соёрхолт Тирийн эсрэг хэн үүнийг төлөвлөсөн бэ?

9. Бүх гоо үзэсгэлэнгийн бардамналыг гутаан,дэлхийд хүндлэгдсэн бүгдийг доромжлохын тулд түмэн цэргийн ЭЗЭН үүнийг төлөвлөсөн юм.

10. Таршишийн охид оо, өөрийнхөө нутгаар Нил мөрөн мэт дайран өнгөр.Тэнд ямар ч боомт алга.

11. Тэр мутраа далайн дээгүүр сунгаж,хаанчлалуудыг донсолгов.ЭЗЭН Канааны цайзуудыг эвдэх тушаал буулгав.

12. Тэр “Сидоны дарагдсан, онгон охин минь.Чи цаашид хөөрөн баясахгүй.Бос, Киприйг дайран өнгөр.Тэнд ч гэсэн чи ямар ч амралт олохгүй” гэж айлдав.

13. Халдеичуудын нутгийг харагтун. Энэ бол байгаагүй ард түмэн. Ассири түүнийг цөлийн амьтдын байр болгов. Тэд бүслэлтийн цамхгууд босгож, тэндхийн орд харшуудыг дээрэмдэж, балгас болгосон.

14. Таршишийн хөлөг онгоцнууд аа, уйлагтун.Учир нь танай бэхлэлт устсан.

15. Тэр өдөр ирэхэд, нэг л хааны өдрүүд мэт далан жилийн туршид Тир мартагдана. Далан жилийн эцэст янхны дуунд гардаг шиг зүйл Тирд тохиолдоно.

16. «Мартагдсан янхан аа.Өөрийгөө сануулахын тулд босоо ятгаа аваад,хотоор явж, сайхан тоглож, олон дуу дуулаач».

17. Далан жилийн эцэст ЭЗЭН Тирд айлчилна. Тэгэхэд Тир янхан болж, биеэ үнэлсний хөлсийг дахин авч, газрын гадарга дээрх дэлхийн бүх хаанчлалтай садарлах болно.

18. Түүний ашиг, биеэ үнэлсний хөлс нь ЭЗЭНд зориулагдана. Түүний орлого нь нөөцлөгдөхгүй, хадгалагдахгүй, харин ЭЗЭНий өмнө амьдрах хүмүүсийн сайн хоол, сайхан хувцсанд зориулагдана.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 23