Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 22:3-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Чиний бүх захирагч хамтдаа зугтсан бөгөөд нум сумгүйгээр олзлогдов.Тэд хол зугтсан боловч олдсон, та нар бүгдээрээ хамтдаа хоригдол болно.

4. Ийм учраас би“Харцаа надаас холдуул. Би гашуудан уйлъя.Миний ард түмний охины сүйрлээс болж намайг тайвшруулах гэж бүү оролд” гэв.

5. Учир нь түмэн цэргийн БУРХАН Эзэнд үзэгдлийн хөндийд сандаргах хийгээд гишгэх ба түйвээх нэг өдөр бий.Энэ бол хэрмийг нурааж,уулын эсрэг хашхирах өдөр юм.

6. Елам тэрэгнүүд ба морьтой хүмүүсийн хамт саадгаа авч,Кир бамбайг ил гаргав.

7. Чиний шилмэл сайн хөндийнүүд тэргээр дүүрч,морьтонгууд дааман хаалган дээр жагсав.

8. Тэр Иудагийн халхавчийг зайлуулав.Тэр өдөр та нар ойн сууцан дахь зэвсэгтээ найдна.

9. Давидын хотын хэрмэн дэх цоорхой олон байгааг та нар үзсэн.Та нар доод цөөрмийн усыг хураав.

10. Тэгээд та нар Иерусалимын байшингуудыг тоолж,хэрмийг бэхлэхийн тулд байшингуудыг нураав.

11. Та нар хуучин цөөрмийн усанд зориулан хоёр хэрмийн хооронд усан сан барьсан.Гэвч та нар үүнийг хийсэн Нэгэнд үл найдан,үүнийг өнө эрт төлөвлөсөн Нэгэнийг анхаараагүй.

12. Тэр өдөр түмэн цэргийн БУРХАН Эзэн та нарыг таар нөмрөн, үсээ хусан,гашуудан уйлаач хэмээн дуудсан боловч,

13. та нар харин зугаа цэнгэл, баяр хөөр болж,үхэр нядалж, хонь алж, мах идэж, дарс ууж байна.“Маргааш бид үхэж магадгүй.Тиймээс идэцгээе, ууцгаая!” гэцгээж байна.

14. Гэвч түмэн цэргийн ЭЗЭН Өөрийгөө надад илчлээд“Та нарыг үхтэл энэ нүгэл үнэхээр цагаатгагдахгүй” гэж түмэн цэргийн БУРХАН Эзэн айлдав.

15. Түмэн цэргийн БУРХАН Эзэн айлдаж байна.“Ирэгтүн. Ордны даамал болох, энэхүү нярав Шебна уруу очигтун.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 22