Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 22:15-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Түмэн цэргийн БУРХАН Эзэн айлдаж байна.“Ирэгтүн. Ордны даамал болох, энэхүү нярав Шебна уруу очигтун.

16. «Чи энд юу хийж байгаа юм бэ? Энд өөртөө булш цавчиж,өндөрлөг дээр өөртөө бунхан цавчиж,хадан дотор өөртөө зориулан амрах газар сийлэх эрх чамд хэн өгсөн бэ?

17. Үзэгтүн, хүн ээ!ЭЗЭН чамайг хүчтэйгээр шидэх гэж байна.Тэр чамайг чанга базах гэж байна.

18. Тэр чамайг бөмбөг шиг чанга эргүүлэн,өргөн уудам улс уруу шиднэ.Чи тэнд үхнэ.Тэнд чиний тансаг тэрэг үлдэж,чи өөрийнхөө эзний гэрийн ичгүүр нь болно».

19. Би чамайг албанаас чинь буулгана.Би чамайг байр сууриас чинь доош татна.

20. Тэр өдөр Би Хелкиагийн хүү,Өөрийн боол Елиакимыг дуудна.

21. Би түүнийг чиний дээлээр хувцаслаж,чиний бүсээр бүслэн,чиний эрх мэдлийг түүнд хариуцуулна.Тэрээр Иерусалимын оршин суугчид,Иудагийн гэрийн эцэг болно.

22. Би түүний мөрөн дээр Давидын гэрийн түлхүүрийг тавина.Түүнийг нээхэд хэн ч хаахгүй,түүнийг хаахад хэн ч онгойлгохгүй.

23. Би түүнийг хатуу газарт хадаас шиг шаана.Тэр нь эцгийнхээ гэрт алдрын сэнтий болно.

24. Үр удам, хойч үе ба жижиг сав суулганууд бүгдээрээ, хул аягануудаас бүх ваар савнууд хүртэл буюу эцгийнх нь гэрийн бүх алдрыг тэд түүний дээр өлгөнө.

25. “Тэр өдөр хатуу газарт хадсан хадаасыг зайлуулна. Тэр хугарч унана. Түүний дээр өлгөгдсөн ачаа ч тасарна” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглав. Учир нь ЭЗЭН ийнхүү айлдсан юм.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 22