Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 22:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Үзэгдлийн хөндийн тухай зөн.Эдүгээ та нарт юу тохиолдоод,та нар бүгдээрээ байшингийн орой дээр гараа вэ?

2. Их шуугиан, хөл үймээн ихтэй, цэнгэлтэй хот оо.Чиний алагдсан хүмүүс илдэнд алагдсангүй, тулаанд үрэгдсэнгүй.

3. Чиний бүх захирагч хамтдаа зугтсан бөгөөд нум сумгүйгээр олзлогдов.Тэд хол зугтсан боловч олдсон, та нар бүгдээрээ хамтдаа хоригдол болно.

4. Ийм учраас би“Харцаа надаас холдуул. Би гашуудан уйлъя.Миний ард түмний охины сүйрлээс болж намайг тайвшруулах гэж бүү оролд” гэв.

5. Учир нь түмэн цэргийн БУРХАН Эзэнд үзэгдлийн хөндийд сандаргах хийгээд гишгэх ба түйвээх нэг өдөр бий.Энэ бол хэрмийг нурааж,уулын эсрэг хашхирах өдөр юм.

6. Елам тэрэгнүүд ба морьтой хүмүүсийн хамт саадгаа авч,Кир бамбайг ил гаргав.

7. Чиний шилмэл сайн хөндийнүүд тэргээр дүүрч,морьтонгууд дааман хаалган дээр жагсав.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 22