Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 2:5-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Иаковын гэр ээ, ирцгээ.ЭЗЭНий гэрэлд цөмөөрөө алхацгаая.

6. Та Өөрийн ард түмнийг буюу Иаковын гэрийг хаялаа.Юу гэвэл тэд дорнын нөлөөг авч,филистчүүд шиг мэргэч төлөгчдөөр дүүрэн болж,харийнхны хүүхдүүдтэй наймаалцаж байна.

7. Тэдний нутаг мөн алт мөнгөөр бялхаж,тэдний эрдэнэсийн санд эцэс төгсгөл алга.Тэдний нутаг морьдоор дүүрч,тэдний тэрэгнүүд эцэс төгсгөлгүй аж.

8. Тэдний нутаг мөн шүтээнүүдээр дүүрэн,тэд өөрсдийн хуруугаар хийсэн гарынхаа бүтээлийг шүтдэг.

9. Тиймээс хүн номхтгогдож,хүн басамжлагдсан ч гэсэн тэднийг бүү уучил.

10. ЭЗЭНий аймшиг,Түүний жавхлант сүр хүчнээс зугтаж,хавцалд шургаж,шороонд нуугдагтун.

11. Харин тэр өдөр хүний бардам харц басамжлагдаж,хүний ихэмсэг зан номхтгогдож,ЭЗЭН ганцаараа өргөмжлөгдөнө.

12. Бардам ба ихэмсэг,өргөгдсөн хүн бүрийг басамжлах өдөр түмэн цэргийн ЭЗЭНд бий.

13. Энэ нь Ливаны ихэмсэг,өргөгдсөн бүх Башаны бүх царс болон,

14. бүх ихэмсэг уул,бүх өргөмжлөгдсөн толгод,

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 2