Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 2:13-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Энэ нь Ливаны ихэмсэг,өргөгдсөн бүх Башаны бүх царс болон,

14. бүх ихэмсэг уул,бүх өргөмжлөгдсөн толгод,

15. аливаа өндөр цамхаг,аливаа бэхлэгдсэн хэрэм,

16. Таршишийн бүх усан онгоц,бүх үзэсгэлэнт гар урлалын эсрэг байх юм.

17. Тэр өдөр хүний бардамнал нь номхтгогдож,хүмүүсийн ихэмсэг зан нь басамжлагдахад,ЭЗЭН ганцаараа өргөмжлөгдөнө.

18. Шүтээнүүд оргүй алга болно.

19. ЭЗЭН газрыг донсолгохоор босоход,Түүний жавхлант сүр хүч,болон аймшгийн өмнө хүмүүс хадны агуй,газрын гав уруу орно.

20. Тэр өдөр хүмүүс мөргөхөөр өөрсдөдөө зориулан бүтээсэн мөнгөн шүтээнүүд болоналтан шүтээнүүдээ сохор номин,сарьсан багваахайнууд уруу шидэлцгээнэ.

21. Энэ нь ЭЗЭН газрыг донсолгохоор босоход,Түүний жавхлант сүр хүч,аймшгийн өмнө хүмүүс хадны агуй,хавцлын ан цав уруу орохын тулд ажээ.

22. Хамраараа амьсгалдаг хүнийг хүндлэхээ боль.Учир нь тэр хир үнэтэй юм бэ?

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 2