Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 2:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иуда, Иерусалимын талаар үзсэн Амозын хүү Исаиагийн үг.

2. Эцсийн өдрүүдэдЭЗЭНий өргөөний уул нь уулсын тэргүүнээр тохоогдон,толгодын дээгүүр өргөгдөнө.Бүх үндэстнүүд түүн уруу цутган ирнэ.

3. Олон ард түмнүүд ирээд“Ирцгээ,ЭЗЭНий уул уруу,Иаковын Бурханы өргөө уруу явцгаая.Тийнхүү Тэрээр бидэнд Өөрийн замыг зааж,бид Түүний жимээр алхах юм” гэцгээнэ.Учир нь хууль Сионоос гарч,ЭЗЭНий үг Иерусалимаас гарна.

4. Тэр үндэстнүүдийн хоорондхыг шүүж,олон ард түмнүүдэд шийдвэр гаргах болно.Тэд илдээ анжисны хошуу,жадаа хадуур болгон давтана.Үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй бөгөөддахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй.

5. Иаковын гэр ээ, ирцгээ.ЭЗЭНий гэрэлд цөмөөрөө алхацгаая.

6. Та Өөрийн ард түмнийг буюу Иаковын гэрийг хаялаа.Юу гэвэл тэд дорнын нөлөөг авч,филистчүүд шиг мэргэч төлөгчдөөр дүүрэн болж,харийнхны хүүхдүүдтэй наймаалцаж байна.

7. Тэдний нутаг мөн алт мөнгөөр бялхаж,тэдний эрдэнэсийн санд эцэс төгсгөл алга.Тэдний нутаг морьдоор дүүрч,тэдний тэрэгнүүд эцэс төгсгөлгүй аж.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 2