Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 19:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Египетийн тухай зөн.Үзэгтүн, ЭЗЭН хурдан үүл хөлөглөн, Египет уруу ирж явна.Египетийн шүтээнүүд Түүний өмнө чичирч,египетчүүдийн зүрх нь дотроо хайлав.

2. “Би египетчүүдийг египетчүүдийн эсрэг турхирна.Тэд ах дүүгийнхээ эсрэг,хөршийнхөө эсрэг,хот нь хотын эсрэг,хаанчлал нь хаанчлалын эсрэг байлдах болно.

3. Египетчүүдийн сүнс нь дотроо доройтно.Би тэдний төлөвлөгөөг юу ч үгүй болгоходтэд шүтээн, үхэгсдийн сүнс, сүнс дуудагчид болон шидтэнүүдтэй зөвлөлдөнө.

4. Би египетчүүдийг харгис эзний гарт өгнө.Догшин хаан тэднийг захирна” гэжтүмэн цэргийн БУРХАН Эзэн айлдаж байна.

5. Далайн ус ширгэж, голын ус хатаж, хуурай болно.

6. Гол мөрнүүд өмхийрөн, Египетийн сувгууд нарийсан ширгэнэ.Зэгс, хулс нь хувхайрна.

7. Нилийн эргээрх, Нилийн аман дахь өвс ургамал,хагалсан талбай бүгд хатаж, хийсэн алга болно.

8. Загасчид гашуудан, Нил мөрөнд дэгээ хаягсад бүгд уй гашуу болж,усанд тор тавигсад гутарна.

9. Маалинга боловсруулдаг хүмүүс болон нарийн зотон нэхэгчид ичих болно.

10. Түүний багананууд бяцлагдан,хөлсний бүх ажилчид санаа сэтгэлээр унана.

11. Үнэхээр Зоаны ноёд мунхаг хүмүүс болов.Фараоны хамгийн мэргэн зөвлөгчдийн зөвлөгөө ч тэнэг болов.“Би мэргэний хүү, эртний хаадын хүү” гэжчи Фараонд яаж хэлж чадах юм бэ?

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 19