Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 17:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Дамаскийн тухай зөн.—Үзэгтүн, Дамаск цаашид хот гэгдэхээ больж,эвдэрсэн нуранги болно.

2. Ароерын хотууд нь мартагдаж,мал сүргийн хэвтэр болно.Тэнд хэн ч тэднийг айлгахгүй.

3. Ефраимын бэхлэгдсэн хот,Дамаскийн хэмжээлшгүй эрх мэдэл,Арамын амьд үлдэгсэд үзэгдэхгүй.Тэд Израилийн хөвгүүдийн цог жавхлантай адил болно гэжтүмэн цэргийн ЭЗЭН тунхаглав.—

4. Тэр өдөр, Иаковын алдар ч буурч,түүний тарган бие туранхай болно.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 17