Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 15:5-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Моабын төлөө Миний зүрх хашхирна.Түүний оргодлууд нь Зоар, Еглат-шелишиа хүртэл зугтана.Тэд Лухитийн бэлээр уйлалдан өгсөж,сүйрэл мөхөлдөө гашуудан,Хоронаим уруу одох зам дээр тэдний шаналах уйлаан ихэснэ.

6. Нимримийн ус ширгэн,өвс нь гандаж, нялх ногоо үхэж,ногоон юм юу ч үгүй алга боллоо.

7. Ийм учраас тэд олж,нөөцөлсөн баялгаа Арабимын горхи уруу зөөнө.

8. Тэдний шаналалт дуу Моабын нутгийн эргэн тойронд цуурайтаж,тэдний уйлаан нь Еглаимт, бүр Беер-елимд ч хүрсэн.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 15