4. Хешбон, Елеале мөн уйлж,тэдний дуу Иахаз хүртэлх бүх л замын турш сонсогдоно.Тийм учраас Моабын зэвсэглэсэн эрс чангаар уйлалдан,сэтгэл нь дотроо түгшинэ.
5. Моабын төлөө Миний зүрх хашхирна.Түүний оргодлууд нь Зоар, Еглат-шелишиа хүртэл зугтана.Тэд Лухитийн бэлээр уйлалдан өгсөж,сүйрэл мөхөлдөө гашуудан,Хоронаим уруу одох зам дээр тэдний шаналах уйлаан ихэснэ.
6. Нимримийн ус ширгэн,өвс нь гандаж, нялх ногоо үхэж,ногоон юм юу ч үгүй алга боллоо.
7. Ийм учраас тэд олж,нөөцөлсөн баялгаа Арабимын горхи уруу зөөнө.
8. Тэдний шаналалт дуу Моабын нутгийн эргэн тойронд цуурайтаж,тэдний уйлаан нь Еглаимт, бүр Беер-елимд ч хүрсэн.
9. Учир нь Димоны ус цусаар дүүрэв.Би Димонд уй гашууг нь нэмж,Моабын оргодлууд ба тэр газарт үлдэгсэд дээр арслан авчирна.