Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 15:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Моабын тухай зөн.Моабын Ар шөнөөр устгагдан сүйрсэн байна.Моабын Кир шөнөөр устгагдан сүйрсэн байна.

2. Тэд гашуудан уйлахаар сүм,Дибон уруу, мөргөлийн өндөрлөгүүд уруу гарав.Моаб нь Небо болон Медебагийн төлөө уйлав.Хүн бүрийн толгой нь халзан бөгөөд сахлаа хусжээ.

3. Тэд гудамжинд таар өмсөж,дээвэр дээр болон талбай дээр хүн бүр цурхиран уйлалдаж, нулимс унагана.

4. Хешбон, Елеале мөн уйлж,тэдний дуу Иахаз хүртэлх бүх л замын турш сонсогдоно.Тийм учраас Моабын зэвсэглэсэн эрс чангаар уйлалдан,сэтгэл нь дотроо түгшинэ.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 15