Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 13:6-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. ЭЗЭНий өдөр ойрхон учир уйлагтун.Төгс хүчит Нэгэнээс сүйрэл мэт ирж байна.

7. Түүнээс хүн бүрийн гар нь суларч, зүрх нь хайлна.

8. Тэд айж түгшин, өвчин зовлон тэднийг барина.Тэд төрөх гэж буй эмэгтэй шиг тарчилна.Тэд балмагдан бие биеэ харж,царай нь дүрэлзэн шатна.

9. Үзэгтүн,Газрыг хоосруулж, түүний доторх нүгэлтнүүдийг устгахаймшигтай уур хилэнгээр бадарсан ЭЗЭНий өдөр ирж байна.

10. Тэнгэрийн одод болон одны ордууд гэрлээ өгөхгүй бөгөөд мандах наран харанхуйлж,сар гэрлээ тусгахгүй.

11. Бузар булай явдлынх нь төлөө ертөнцийг,нүглийнх нь төлөө хилэнцтэнийг Би шийтгэнэ.Би ихэмсэг хүмүүсийн дээрэнгүй занг эцэс болгоно.Хэрцгий догшин хүмүүсийн бардам занг басамжлана.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 13