Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 13:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Амозын хүү Исаиагийн үзсэн Вавилоны тухай зөн.

2. Нүцгэн толгодын дээр туг босгож,дуугаа өндөрсгөн,гараа дохиж тэднийг ноёдын хаалга уруу оруул!

3. Би Өөрийн уур хилэнг гүйцэлдүүлэхийн тулд Өөрийн ариусгагдсан нэгэнд тушаал өгсөн.Миний өргөмжлөл дотор баясдаг Өөрийн хүчирхэг дайчдыг дуудав.

4. Олон хүний хөл үймээн мэт уулсын дээрх нүсэр их чимээ шуугиан.Хамтдаа цугларсан үндэстнүүд,хаанчлалуудын үймэлдэх асар их чимээ шуугиан.Түмэн цэргийн ЭЗЭН тулаанд цэргүүдийг цуглуулж байна.

5. Тэд алс холын орноос,тэнгэрийн хязгаараас ирж байна.ЭЗЭН ба Түүний зэвүүцлийн зэвсэг бүх газрыг устгахаар ирж байна.

6. ЭЗЭНий өдөр ойрхон учир уйлагтун.Төгс хүчит Нэгэнээс сүйрэл мэт ирж байна.

7. Түүнээс хүн бүрийн гар нь суларч, зүрх нь хайлна.

8. Тэд айж түгшин, өвчин зовлон тэднийг барина.Тэд төрөх гэж буй эмэгтэй шиг тарчилна.Тэд балмагдан бие биеэ харж,царай нь дүрэлзэн шатна.

9. Үзэгтүн,Газрыг хоосруулж, түүний доторх нүгэлтнүүдийг устгахаймшигтай уур хилэнгээр бадарсан ЭЗЭНий өдөр ирж байна.

10. Тэнгэрийн одод болон одны ордууд гэрлээ өгөхгүй бөгөөд мандах наран харанхуйлж,сар гэрлээ тусгахгүй.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 13