Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 11:12-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Тэр үндэстнүүдийн төлөө тугийг өргөн,газрын дөрвөн зүгээс Израилийн цөлөгдсөн хүмүүс,Иудагийн бутрагсдыг цуглуулна.

13. Ефраимын атаархал арилан,Иудагийн дайснууд тас цохигдоно.Ефраим Иудад атаархахгүй бөгөөд Иуда нь ч Ефраимд дайсагнахгүй.

14. Тэд баруун зүг дэх Филистийн нам дор газрыг довтлон,тэд хамтдаа дорнын хөвгүүдийг дээрэмдэж,Едом ба Моаб дээр гараа тавин,Аммоны хөвгүүд тэдний эрхшээлд орно.

15. ЭЗЭН Египетийн далайн хоолойг бүрэн хатааж,халуун салхиараа үлээлгэн Евфратын дээгүүр мутраараа даллан,хүмүүс шаахайгаа тайлахгүйгээр түүнийг гатлах болтол нь долоон хэсэг хуваана.

16. Израильчууд Египетийн нутгаас гарсан өдөрт тохиолдсон мэтТүүний ард түмнээс үлдсэн хүмүүст Ассириас ирэх их зам бий болно.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 11