Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 11:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иессийн хожуулаас нахиа гарч,үндэснээс нь мөчир ургаж,жимс гаргана.

2. ЭЗЭНий Сүнс,мэргэн ухаан болон ойлголтын сүнс,зөвлөх болон хүч чадлын сүнс,ЭЗЭНээс эмээхүй болон мэдлэгийн сүнс Түүн дээр оршино.

3. Түүний таалал нь ЭЗЭНээс эмээхүйд оршдог.Тэр Өөрийн нүдэнд үзэгдсэнээр шүүхгүй,чихэндээ сонсогдсоноор шийдвэр гаргахгүй.

4. Гагцхүү үнэн зөвөөр ядуусыг шүүж,газрын зовогсдод зориулан шударга шийдвэр гаргана.Тэрээр амныхаа саваагаар газрыг дэлдэж,уруулынхаа амьсгалаар хилэнцтэнийг ална.

5. Тэр зөвт байдлыг бүсэлхийгээрээ,итгэмжит байдлыг бэлхүүсээрээ бүсэлнэ.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 11