Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 10:24-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

24. Иймд түмэн цэргийн БУРХАН Эзэн ийн айлдав.—Сионд оршдог Миний ард түмэн! Египетийн адилаар та нарыг таягаар цохиж, та нар уруу саваа далайж байгаа Ассириас бүү айгтун.

25. Учир нь тун удахгүй та нарын эсрэг Миний зэвүүцэл дуусгавар болж, Миний уур хилэн тэдний сүйрэл уруу чиглэгдэнэ.

26. Түмэн цэргийн ЭЗЭН Оребын хаданд Мидианыг цохисон шиг тэднийг ташуурдана. Тэр Египетэд хийсэн шигээ, Өөрийн таягаа далайн дээгүүр сунгана.

27. Тэр өдөр тэдний дарамтыг мөрнөөс чинь, буулгыг нь хүзүүн дээрээс чинь зайлуулна. Таргалснаас болж, буулга нь эвдэрнэ.

28. Тэр Аиатад ирж,Мигроноор дамжин Михмашт нөөцөө хадгална.

29. Тэд давааг даваад “Бид Гебад хоноглох болно” гэв.Рама түгшиж, Саулын Гибеа зугтав.

30. Галлимын охид оо.Бүх дуугаараа чанга хашхирцгаа!Анхаарагтун, Лаиша.Хөөрхийлөлтэй Анатот оо!

31. Мадмена зугтаж,Гебимийн оршин суугчид хоргодох газар хайв.

32. Тэр өнөөдөр Нобт буудаллан,Сионы охины уул,Иерусалимын толгод дээр нударга зангидан заналхийлнэ.

33. Харагтун,түмэн цэргийн БУРХАН Эзэн бүх хүчээрээ модны мөчрийг тас цавчина.Хэмжээгээр өндөр нь цавчигдана,ихэмсэг хүмүүс басамжлагдана.

34. Тэрээр төмөр сүхээр ширэнгэ ойг цавчиж,Хүчит Нэгэний өмнө Ливан унана.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 10