Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 10:11-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Би Самари болоод шүтээнүүдэд нь хэрхэн хандсан шигээИерусалим болон түүний хөргүүдэд хандах биш үү?”

12. Эзэн Сион уул болон Иерусалимд Өөрийн бүх ажлыг дуусгамагц, “Ассирийн хааны омог бардам зүрхний үрийг болон ихэмсэг байдлынх нь сүр жавхааг Би шийтгэнэ” гэж айлдана.

13. Учир нь тэр “Би өөрийн гарын хүчээр болон мэргэн ухаанаараа үүнийг хийсэн.Учир нь би ухаантай.Би ард түмний хил хязгаарыг шилжүүлэн,тэдний эд баялгийг дээрэмдэн,хүчит хүний адилаар сэнтийд залрагчдыг түлхэн унагав.

14. Шувууны үүр мэт ард түмний эд баялагт миний гар хүрч,орхигдсон өндгийг цуглуулдаг нэгний адил би бүх газрыг цуглуулан авав.Тэнд жигүүрээ дэвж, хошуугаа нээн, жиргэх нэгэн алга”.

15. Сүх, цавчигч хүндээ өөрийгөө сайрхах уу?Эсвэл хөрөө, өөрийг нь ашиглаж байгаа хүнийхээ өмнө өөрийгөө өргөмжлөх үү?Энэ нь өөрөөр нь далайгчийг эзэмших шийдэм,эсвэл өөрийгөө мод биш юм шиг өргөх таягтай адил юм.

16. Тийм учраас түмэн цэргийн БУРХАН Эзэн түүний зоригт дайчид уруу нь доройтуулах өвчнийг явуулж,сүр жавхлангийнх нь дор дүрэлзэх дөл мэт галыг ноцооно.

17. Израилийн гэрэл нь гал,түүний Ариун Нэгэн нь дөл болж,түүний үүргэнэ,өргөст халгайг нь ганцхан өдөрт шатаана.

18. Тэр түүний шигүү ойн сүр жавхлан,үр жимст цэцэрлэгбүгдийг нь устгана.Өвчтэй хүн доройтдогийн адил болно.

19. Түүний ойн моддоос үлдсэн моддын тоо нь хүүхэд бичиж болмоор тун бага байх болно.

20. Тэр өдөр Израилийн үлдэгсэд хийгээд, Иаковын гэрийнхнээс хэлтрэгсэд өөрсдийг нь цохисон нэгнийг хэзээ ч дахин түшихээ больж, харин ЭЗЭНд, Израилийн Ариун Нэгэнд үнэнээр найдна.

21. Үлдэгсэд, Иаковын үлдэгсэд хүчит Бурхан уруу эргэнэ.

22. Израиль аа,чиний ард түмэн хэдийгээр далайн элс мэт боловчтэдний дундах үлдэгсэд л эргэнэ.Сүйрэл нь тогтоогдсон бөгөөд зөвөөр дүүрэн байна.

23. Учир нь түмэн цэргийн БУРХАН Эзэн тогтоосон сүйрлийг бүх нутгийн голд хэрэгжүүлнэ.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 10