Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 10:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Шударга бус тогтоолыг тогтоож,зөв бус шийдвэр бичигчид нь гаслантай яа!

2. Ингэснээрээ тэд ядуусыг шударга явдлаас зайлуулж,Миний ард түмний үгээгүйчүүдийг үнэн зөвөөс холдуулдаг.Ингэж тэд бэлэвсэн эмэгтэйчүүдийг өөрсдийн олз болгон,өнчин хүүхдүүдийг дээрэмддэг.

3. Алсаас ирэх сүйрэл ба шийтгэлийн өдөр та нар юу хийх юм бэ?Та нар хэн уруу тусламж гуйн зугтах вэ?Мөн өөрсдийнхөө алдрыг хаана орхих вэ?

4. Олзлогсдын дунд бөхийн,алагдсан хүмүүсийн дунд унахаас өөр юу ч үлдэхгүй.Энэ бүхнээс үл хамааран,Түүний уур хилэн эргэхгүй,Өөрийн мутраа сунгасан хэвээр байна.

5. Миний уур хилэнгийн таяг болох Ассири гаслантай яа!Гарт буй саваа бол Миний зэвүүцэл юм.

6. Би түүнийг бурхангүй үндэстний эсрэг,Миний уур хилэнг хөдөлгөсөн ард түмний эсрэг явуулж,дээрэмдсэн зүйлийг олзлон,тэднийг гудамжны шавхай шалбааг мэт гишгэчих тушаалыг Би түүнд өгнө.

7. Хэдийгээр тэр ингэж сэтгэхгүй,зүрхэндээ ингэж төлөвлөхгүй боловч,олон үндэстнийг тастчин устгах нь түүний зүрх сэтгэл дэх зорилго юм.

8. Учир нь тэр ингэж хэлж байна.“Миний ноёд бүгдээрээ хаад биш үү?

9. Кално нь Кархемиш шиг,Хамат нь Арпад шиг,Самари нь Дамаск шиг биш үү?

10. Миний мутар нь шүтээнүүдийн хаанчлалуудад хүрсний адил,(тэдний сийлмэл хөргүүд нь Иерусалим болоод Самарийнхаас ч илүү агуу)

11. Би Самари болоод шүтээнүүдэд нь хэрхэн хандсан шигээИерусалим болон түүний хөргүүдэд хандах биш үү?”

12. Эзэн Сион уул болон Иерусалимд Өөрийн бүх ажлыг дуусгамагц, “Ассирийн хааны омог бардам зүрхний үрийг болон ихэмсэг байдлынх нь сүр жавхааг Би шийтгэнэ” гэж айлдана.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 10