Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 1:15-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Та нар гараа өргөх үед,Би та нараас мэлмийгээ нууна.Тийм ээ,та нар олонтаа залбирсан ч Би сонсохгүй.Та нарын гар цусаар бялджээ.

16. Биесээ угаагтун.Өөрсдийгөө цэвэрлэ.Миний хараанаас бузар муу үйлсээ зайлуул.Нүгэл хийхээ болигтун.

17. Сайныг үйлдэхэд суралц.Шударга ёсыг эр.Хэрцгий догшинийг зэмлэ.Өнчнийг хамгаал.Бэлэвсэнг өмгөөлөгтүн”.

18. “Нааш ир. Хамт хэлэлцье” гэж ЭЗЭН айлдаж байна.“Та нарын нүглүүд час улаан мэт боловчцас шиг цагаан болно.Тэдгээр нь хүрэн улаан боловчноос шиг болох болно.

19. Хэрэв та нар зөвшөөрч,дуулгавартай дагавал,энэ газрын хамгийн сайныг иднэ.

20. Харин та нар эсэргүүцэж босвол,илдээр цавчигдана” гэж ЭЗЭНий ам айлдаж байна.

21. Итгэмжит хот яаж янхан болсон бэ?Зөв шударгаар дүүрэн,энд үнэн зөв хоноглодог байсан атал,харин одоо алуурчдаар л дүүрчээ.

22. Чиний мөнгө хог болсон.Чиний дарс усаар шингэлэгдсэн.

23. Чиний ноёд бол бослого гаргагчид,хулгайчдын найзууд.Хүн бүр хахуульд дуртай бөгөөдшан харамж хөөцөлддөг.Тэд өнчнийг хамгаалдаггүй,бэлэвсний өргөдлийг хүлээн авдаггүй.

24. Тийм учраас түмэн цэргийн БУРХАН Эзэн,Израилийн Хүчит Нэгэн тунхаглаж байна.“Аяа,Намайг эсэргүүцэгчдээс Би чөлөөлөгдөж,дайснуудаас Өөрийнхөө өшөөг авна.

25. Би бас мутраа чиний эсрэг эргүүлж,чиний хогийг бүхэлд нь шүлтэд хийх мэт цэвэршүүлж,бүх хольцыг чинь зайлуулна.

26. Би танай шүүгчдийг анхных шиг нь,мөн зөвлөхүүдийг чинь эхнийх шиг нь сэргээнэ.Үүний дараа чи шударга хот,итгэлт хот гэж нэрлэгдэнэ”.

27. Сион үнэн шударгаар аврагдахад,Түүний гэмшсэн нэгэн зөвт байдлаар аврагдана.

28. Харин гэмт хэрэгтнүүд,нүгэлтнүүд хамтдаа бяцлагдан,ЭЗЭНийг умартагчдад төгсгөл ирнэ.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 1