Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 1:12-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Та нар Миний өмнө үзэгдэхээр ирэхдээМиний хашааг дэвслэхийг хэн шаардсан бэ?

13. Зохисгүй өргөлөө цаашид бүү авчрагтун.Утлага чинь Надад жигшүүртэй байна.Шинэ сар, амралтын өдөр,цугларалтын дуудлага болохбузар гэм болон ёслолын чуулганыг Би тэвчиж чадахгүй.

14. Та нарын шинэ сарын баяр,тогтоосон найруудыг Би үзэн ядаж байна.Тэдгээр нь Надад дарамт болж,тэднийг үүрснээс болж Би ядарч байна.

15. Та нар гараа өргөх үед,Би та нараас мэлмийгээ нууна.Тийм ээ,та нар олонтаа залбирсан ч Би сонсохгүй.Та нарын гар цусаар бялджээ.

16. Биесээ угаагтун.Өөрсдийгөө цэвэрлэ.Миний хараанаас бузар муу үйлсээ зайлуул.Нүгэл хийхээ болигтун.

17. Сайныг үйлдэхэд суралц.Шударга ёсыг эр.Хэрцгий догшинийг зэмлэ.Өнчнийг хамгаал.Бэлэвсэнг өмгөөлөгтүн”.

18. “Нааш ир. Хамт хэлэлцье” гэж ЭЗЭН айлдаж байна.“Та нарын нүглүүд час улаан мэт боловчцас шиг цагаан болно.Тэдгээр нь хүрэн улаан боловчноос шиг болох болно.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 1