Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 1:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иудагийн хаад болох Уззиа, Иотам, Ахаз, Хезекиа нарын өдрүүдэд, Иуда болон Иерусалимын тухай Амозын хүү Исаиагийн үзсэн үзэгдэл.

2. Аяа, тэнгэр минь, сонсогтун.Газар минь, чих тавигтун.ЭЗЭН айлдаж байна.“Миний өсгөж,торниулсан хөвгүүд Миний эсрэг бослоо.

3. Шар өөрийн эзнээ таньдаг.Илжиг ч эзнийхээ тэвшийг таньдаг.Харин Израиль мэддэггүй.Миний хүмүүс ойлгодоггүй”.

4. Ээ халаг,нүгэлт үндэстэн,гэмд дарагдсан ард түмэн,хорлогчдын үр удам,ялзарсан хөвгүүд.Тэд ЭЗЭНийг орхилоо.Тэд Израилийн Ариун Нэгэнийг жигшин,Түүнээс гэдрэг эргэлээ.

5. Та нар урваж шарвасаар дахин хаанаа цохиулмаар байна?Толгой нь бүхэлдээ өвчтэй,зүрх нь бүхэлдээ ядруу байна.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 1