Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 6:9-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Бурхан намайг няцлахыг хүссэн байгаадТэрээр Өөрийн мутраа сул тавин, намайг тастан хаяасай!

10. Гэсэн ч энэ нь надад тайтгарал болсоор байдаг бөгөөдби хөнөөлт өвчинд баярлан хөөрдөг.Учир нь би Ариун Нэгэний үгсийг үгүйсгээгүй юм.

11. Би хүлээхийн тулд надад ямар хүч байгаа вэ?Миний төгсгөл ямар болоод би тэсэх ёстой билээ?

12. Миний хүч хад чулууны хүч үү?Миний бие хүрэл үү?

13. Миний тусламж миний дотор байхгүй нь энэ үү?Аврал нь надаас зайлуулагдсан нь энэ үү?

14. Цөхөрсөн хүн Төгс Хүчит Нэгэнээс эмээхээ мартахгүйн тулдтүүнд анд нөхдөөс нь энэрэл байх болой.

15. Ах дүүс минь горхи мэт,ширгэдэг горхинуудын цутгалан мэт итгэлгүйгээр үйлджээ.

16. Тэд мөстсөн үедээ булингартай бөгөөддотроос нь цас хайлдаг.

бүрэн бүлгийг уншина уу Иов 6