Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 6:19-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Темагийн жинчид тэднийг харж,Шебагийн аянчид тэдгээрт найдаж байсан.

20. Найдлага тавьж байсан учраас тэд ичицгээсэн бөгөөдтэнд очоод тэд улайцгаасан.

21. Үнэхээр та нар одоо тийм болцгоожээ.Та нар аймшгийг хардаг бөгөөд айн дагжиж байна.

22. Би “Надад өгөөч”,эсвэл “Өөрсдийн эд хөрөнгөнөөс миний төлөөсийг өргөөч”,

23. эсвэл “Өстний савраас намайг чөлөөлөөч”,эсвэл “Харгис догшин хүмүүсийн савраас намайг авраач” гэж хэлэв үү?

24. Надад сургаач, тэгвэл би дуугүй байя.Хэрхэн алдсаныг минь харуулаач.

25. Шударга үгс юутай хүчтэй вэ?Гэвч та нарын залруулгууд юуг залруулдаг вэ?

26. Цөхөрсөн нэгний үгс салхи мэт байдаг байхадта нар үгсийг буруутгах гэж байна уу?

27. Та нар өнчин хүмүүсийн төлөө ч шавга хаяж,анд найзаа арилжих байсан.

28. Би та нарын нүүрний өмнө худал ярьж байгаа эсэхийг надаас одоо хараач.

бүрэн бүлгийг уншина уу Иов 6