Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 6:11-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Би хүлээхийн тулд надад ямар хүч байгаа вэ?Миний төгсгөл ямар болоод би тэсэх ёстой билээ?

12. Миний хүч хад чулууны хүч үү?Миний бие хүрэл үү?

13. Миний тусламж миний дотор байхгүй нь энэ үү?Аврал нь надаас зайлуулагдсан нь энэ үү?

14. Цөхөрсөн хүн Төгс Хүчит Нэгэнээс эмээхээ мартахгүйн тулдтүүнд анд нөхдөөс нь энэрэл байх болой.

15. Ах дүүс минь горхи мэт,ширгэдэг горхинуудын цутгалан мэт итгэлгүйгээр үйлджээ.

16. Тэд мөстсөн үедээ булингартай бөгөөддотроос нь цас хайлдаг.

17. Усгүй болохдоо тэд дуугүй болж,халуун болоход тэд байрнаасаа алга болдог.

18. Тэдний замналын жимүүд тахийдаг бөгөөдтэд цөл уруу явж, ор сураггүй алга болдог билээ.

бүрэн бүлгийг уншина уу Иов 6