Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 5:6-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Золгүй явдал шорооноос гардаггүй,гай зовлон ч газраас ургадаггүй.

7. Дээшээ цорволзон үсчих очнуудын адил хүн зовлонгийн төлөө л төрдөг.

8. Харин миний хувьд, би Бурханыг эрэлхийлж,Бурханы өмнө би өөрийн хэргийг тавихсан.

9. Тэрээр агуу, ухааршгүй зүйлсийг болонтоо томшгүй гайхамшгуудыг үйлддэг юм.

10. Тэрээр газар дэлхий дээр хур бороо өгч,талбайнууд уруу ус илгээдэг бөгөөд

11. ингэснээр Тэрээр дорой хүмүүсийг өндөрт тавьж,гашуудагсад ч аюулгүй байдалд өргөгдөх ажээ.

12. Тэрээр башир хүмүүсийн хуйвалдааныг тасалдаг бөгөөдингэснээр тэдний гар амжилт олж чаддаггүй аж.

13. Тэр ухаантнуудыг башир байдал дотор нь олзолдог бөгөөдзальтнуудын зөвлөгөө хурдан хүчингүй болдог.

бүрэн бүлгийг уншина уу Иов 5