Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 5:21-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. Чи хэлний ташуураас халхлагдаж,ирэхэд нь хүчирхийллээс айхгүй болно.

22. Хүчирхийлэл ба өлсгөлөн болоход чи инээж,зэрлэг араатнуудаас ч айхгүй болно.

23. Учир нь чи талын чулуунуудтай холбоотон болж,хээрийн араатнууд ч чамтай эвтэй байх болно.

24. Чи орших сууцаа эргэж, ямар ч алдагдлаас эмээхгүй учраасмайхан чинь аюулгүй болохыг чи мэднэ.

25. Үр удмууд чинь өнөр өтгөн, үр хүүхэд чинь газар дэлхийн өвс мэт болохыг чи бас мэдэх болно.

26. Цагт нь хурааж юүжилсэн тариа адилчи бүрэн хүч тэнхээтэй байхдаа булшинд орно.

бүрэн бүлгийг уншина уу Иов 5