Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 5:14-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Өдрөөр тэд харанхуйтай учирч,үд дунд ч шөнө мэт тэмтэчдэг.

15. Харин Тэрээр тэдний амны сэлмээс хийгээдядуусыг хүчтэний савраас авардаг.

16. Тиймээс тусламж дэмжлэггүй хүмүүст найдвар байгаа бөгөөдшударга бус нь өөрийн амыг түгжих ёстой юм.

17. Үзэгтүн, Бурханаар сургамжлагддаг хүн юутай жаргалтай вэ,тиймээс Төгс Хүчит Нэгэний гэсгээлтийг бүү жигш.

18. Тэрээр өвтгөдөг бөгөөд шархыг боож өгдөг.Тэрээр шархлуулдаг бөгөөд Түүний мутар эдгээдэг аж.

19. Зургаан гай гамшгаас Тэрээр чамайг аварч,долоон бузар муу зүйл ч чамд хүрэхгүй.

20. Өлсгөлөнгийн үед Тэрээр чамайг үхлээс,дайны үед илдний хүчнээс золино.

21. Чи хэлний ташуураас халхлагдаж,ирэхэд нь хүчирхийллээс айхгүй болно.

22. Хүчирхийлэл ба өлсгөлөн болоход чи инээж,зэрлэг араатнуудаас ч айхгүй болно.

23. Учир нь чи талын чулуунуудтай холбоотон болж,хээрийн араатнууд ч чамтай эвтэй байх болно.

24. Чи орших сууцаа эргэж, ямар ч алдагдлаас эмээхгүй учраасмайхан чинь аюулгүй болохыг чи мэднэ.

бүрэн бүлгийг уншина уу Иов 5