Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 5:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Одоо дуудаач, чамд хариулах хэн нэгэн хүн байгаа юм уу?Ариун хүмүүсийн аль уруу нь чи эргэх юм бэ?

2. Уур хорсол нь мунхаг хүнийг алж,атаархал нь гэнэн нэгнийг үхүүлдэг.

3. Үндэслэж буй мунхгийг би харсан бөгөөдтүүний орон гэрийг би шууд хараасан билээ.

4. Түүний хөвгүүд аюулгүй байдлаас хол бөгөөдтэд дааман хаалган дотор бяцлагдавч, аврагч байхгүй аж.

5. Өлсөгчид ургацыг нь цөлмөж,өргөст бутнууд уруу авч явдаг.Ундаасагчид эд хөрөнгөнд нь санаархдаг.

6. Золгүй явдал шорооноос гардаггүй,гай зовлон ч газраас ургадаггүй.

7. Дээшээ цорволзон үсчих очнуудын адил хүн зовлонгийн төлөө л төрдөг.

8. Харин миний хувьд, би Бурханыг эрэлхийлж,Бурханы өмнө би өөрийн хэргийг тавихсан.

9. Тэрээр агуу, ухааршгүй зүйлсийг болонтоо томшгүй гайхамшгуудыг үйлддэг юм.

10. Тэрээр газар дэлхий дээр хур бороо өгч,талбайнууд уруу ус илгээдэг бөгөөд

11. ингэснээр Тэрээр дорой хүмүүсийг өндөрт тавьж,гашуудагсад ч аюулгүй байдалд өргөгдөх ажээ.

12. Тэрээр башир хүмүүсийн хуйвалдааныг тасалдаг бөгөөдингэснээр тэдний гар амжилт олж чаддаггүй аж.

13. Тэр ухаантнуудыг башир байдал дотор нь олзолдог бөгөөдзальтнуудын зөвлөгөө хурдан хүчингүй болдог.

бүрэн бүлгийг уншина уу Иов 5