Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 42:12-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. ЭЗЭН Иовын сүүлчийн өдрүүдийг эхлэлээс нь илүүгээр ерөөжээ. Тэрээр арван дөрвөн мянган хонь, зургаан мянган тэмээ, нэг мянган хос сарлаг, нэг мянган эм илжигтэй байв.

13. Тэрээр долоон хүү, гурван охинтой байв.

14. Тэрээр ууган охиноо Иемима, удаахаа Кезиа, гурав дахиа Керен-хаппух хэмээн нэрлэжээ.

15. Бүх нутаг даяар Иовын охид шиг тийм үзэсгэлэнтэй эмэгтэй нэг ч олдоогүй ажээ. Тэдний эцэг тэдэнд ах нарынх нь дунд өв өгчээ.

16. Үүний дараа Иов зуун дөчин жил амьдарч, хөвгүүд, ач нар болох дөрвөн үеэ үзжээ.

17. Иов хөгширч, өдрүүдээ гүйцээгээд үхэв.

бүрэн бүлгийг уншина уу Иов 42