Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 42:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Дараа нь Иов ЭЗЭНд хариулан,—

2. Та бүх юмсыг үйлдэж чаддаг бөгөөдТаны төлөвлөсөн зүйлсийн нэг нь ч бүтэлгүйтдэггүй гэдгийг би мэддэг.

3. “Мэдлэггүйгээр зөвлөгөөг хаацайлдаг энэ нь хэн юм бэ?”.Тийм учраас би ойлгоогүйгээ буюу миний мэдээгүй,миний хувьд дэндүү гайхамшигтай зүйлсийг би тунхагласан билээ.

4. Сонсоорой одоо, би ярья.Би Танаас асууж, Та намайг сургаач.

5. Би Таны тухай чихээрээ сонслоо.Харин одоо миний нүд Таныг хардаг.

6. Тиймээс би хэлснээсээ буцаж,шороо ба үнсэн дунд гэмшье гэв.

7. ЭЗЭН эдгээр үгсийг Иовд айлдсаны дараа, ЭЗЭН теман хүн Елифазд хандан—Миний уур чиний эсрэг болоод хоёр найзын чинь эсрэг асжээ. Учир нь та нар Миний тухай Миний зарц Иов шиг зөвийг ярьсангүй.

8. Иймээс одоо өөрсдөдөө долоон бух, долоон хуцыг авч, Миний зарц Иов уруу очиж, өөрсдийнхөө төлөө шатаалт тахилыг өргө. Миний зарц Иов та нарын төлөө залбирч, Би түүнийг хүлээн аваад, та нарын мунхаглалыг шийтгэхгүй. Та нар Миний зарц Иов шиг Миний тухай зөвийг яриагүй.

9. Ингээд теман хүн Елифаз, шух хүн Билдад болон наамат хүн Зофар нар явж, ЭЗЭНий тэдэнд айлдсаны дагуу хийсэн билээ. ЭЗЭН ч Иовыг хүлээн авчээ.

бүрэн бүлгийг уншина уу Иов 42