Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 41:7-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Чи арьсыг нь жалангаар,толгойг нь загасчны жадаар цоолж чадах уу?

8. Гараа түүн дээр тавигтун.Тулалдааныг сана.Чи дахин ингэхгүй!

9. Үзэгтүн, чиний горьдлого хуурамч юм.Чи түүний нүдэнд ч хүртэл дорд үзэгдэх үү?

10. Түүнийг өдөөхийг зүрхлэх эр зоригтон үгүй билээ.Тэгвэл Миний эсрэг зогсож чадах тэр нэгэн нь хэн юм бэ?

11. Би буцааж төлөхийн тулд хэн Надад өгсөн юм бэ?Бүхий л тэнгэрийн доорх нь Минийх юм.

12. Тэр амьтны эрхтнүүд,эсвэл хүч чадал,эсвэл сайхан хэлбэр галбирынх нь тухай Би дуугүй байхгүй.

13. Түүний гадуурх хуягийг хэн хуулж чадах вэ?Давхар шүднийх нь дотор хэн нэвтэрч чадах вэ?

14. Нүүрнийх нь эрүүг хэн онгойлгож чадах вэ?Шүднүүдийн тойрог нь айдас байдаг аж.

15. Бат бөх хуяг бол бардамнал бөгөөдтэд завсар зайгүй битүүмжээр холбогдсон байдаг.

16. Нэг нь нөгөөтэйгөө маш ойрхон тултэдний хооронд агаар ч орох боломжгүй бөлгөө.

бүрэн бүлгийг уншина уу Иов 41