Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 41:26-32 Ариун Библи, 2004 (АБ2004)

26. Түүнд хүрдэг илд, жад ч,өдтэй сум болон хуяг ч ямар ч нэмэргүй байдаг ажээ.

27. Тэрээр төмрийг сүрэл мэт,хүрлийг ялзарсан мод мэт тооцдог.

28. Сум ч түүнийг зугтаалгаж чаддаггүй.Дүүгүүрийн чулуунууд түүний хувьд сүрэл болсон байдаг.

29. Шийдмүүд ч сүрэл мэт тооцогдсон.Тэрээр жадны шажигнаанд инээдэг.

30. Түүний гэдсэн доор ваарын хурц хэлтэрхийнүүд байдаг.Тэрээр шавран дээр хайрсны мөр үлдээдэг билээ.

31. Тэрээр гүн усыг тогоо мэт буцалгаж,далайг тостой тогоо мэт болгодог.

32. Тэрээр ардаасаа гялбадаг мөр үлдээдэг бөгөөдусны гүн ч бууралтсан мэт байдаг.

бүрэн бүлгийг уншина уу Иов 41