Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 41:23-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

23. Махан биеийнх нь сул махнууд хоорондоо холбогдсон бөгөөдтүүн дээр хөдөлшгүй бат тогтжээ.

24. Түүний зүрх чулуу мэт хатуу,тээрмийн бул чулуу мэт хатуу.

25. Тэрээр босоход, хүчтэнүүд айснаас болж зугтана.

26. Түүнд хүрдэг илд, жад ч,өдтэй сум болон хуяг ч ямар ч нэмэргүй байдаг ажээ.

27. Тэрээр төмрийг сүрэл мэт,хүрлийг ялзарсан мод мэт тооцдог.

28. Сум ч түүнийг зугтаалгаж чаддаггүй.Дүүгүүрийн чулуунууд түүний хувьд сүрэл болсон байдаг.

29. Шийдмүүд ч сүрэл мэт тооцогдсон.Тэрээр жадны шажигнаанд инээдэг.

30. Түүний гэдсэн доор ваарын хурц хэлтэрхийнүүд байдаг.Тэрээр шавран дээр хайрсны мөр үлдээдэг билээ.

31. Тэрээр гүн усыг тогоо мэт буцалгаж,далайг тостой тогоо мэт болгодог.

32. Тэрээр ардаасаа гялбадаг мөр үлдээдэг бөгөөдусны гүн ч бууралтсан мэт байдаг.

33. Газар дэлхий дээрх ямар ч юм нь айдас түгшүүргүйгээр бүтээгдсэн түүнтэй адилгүй билээ.

34. Тэрээр өндөр бүхнийг дээрээс хардаг.Тэрээр бардамналын бүх хөвгүүдийн хаан нь билээ гэж айлдав.

бүрэн бүлгийг уншина уу Иов 41