Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 41:20-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Хамрынх нь нүхнээс зэгсэн дээр буцалж буй тогооноос мэт утаа гарч ирдэг билээ.

21. Амьсгал нь нүүрс асаадаг бөгөөдамнаас нь галын дөл гардаг.

22. Хүзүү нь хүч чадлыг агуулдаг бөгөөдтүүний өмнө айдас цовхчино.

23. Махан биеийнх нь сул махнууд хоорондоо холбогдсон бөгөөдтүүн дээр хөдөлшгүй бат тогтжээ.

24. Түүний зүрх чулуу мэт хатуу,тээрмийн бул чулуу мэт хатуу.

25. Тэрээр босоход, хүчтэнүүд айснаас болж зугтана.

26. Түүнд хүрдэг илд, жад ч,өдтэй сум болон хуяг ч ямар ч нэмэргүй байдаг ажээ.

27. Тэрээр төмрийг сүрэл мэт,хүрлийг ялзарсан мод мэт тооцдог.

28. Сум ч түүнийг зугтаалгаж чаддаггүй.Дүүгүүрийн чулуунууд түүний хувьд сүрэл болсон байдаг.

29. Шийдмүүд ч сүрэл мэт тооцогдсон.Тэрээр жадны шажигнаанд инээдэг.

бүрэн бүлгийг уншина уу Иов 41