Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 41:2-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Чи түүний хамарт олс дөрлөж,эсвэл эрүүг нь дэгээгээр цоолж чадах уу?

3. Тэр чамд хүсэлт тавьж,зөөлөн үгсийг чамд хэлэх үү?

4. Тэр чамтай гэрээ байгуулах уу?Чи түүнийг үүрд боолоо болгох уу?

5. Чи шувуухайгаар наадах адил түүгээр тоглон наадаж,эсвэл түүнийг шивэгчиддээ зориулан хүлэх үү?

6. Худалдаачид түүнийг борлуулах уу?Тэд түүнийг наймаачдын хооронд хуваах уу?

7. Чи арьсыг нь жалангаар,толгойг нь загасчны жадаар цоолж чадах уу?

8. Гараа түүн дээр тавигтун.Тулалдааныг сана.Чи дахин ингэхгүй!

9. Үзэгтүн, чиний горьдлого хуурамч юм.Чи түүний нүдэнд ч хүртэл дорд үзэгдэх үү?

10. Түүнийг өдөөхийг зүрхлэх эр зоригтон үгүй билээ.Тэгвэл Миний эсрэг зогсож чадах тэр нэгэн нь хэн юм бэ?

11. Би буцааж төлөхийн тулд хэн Надад өгсөн юм бэ?Бүхий л тэнгэрийн доорх нь Минийх юм.

бүрэн бүлгийг уншина уу Иов 41