Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 41:15-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Бат бөх хуяг бол бардамнал бөгөөдтэд завсар зайгүй битүүмжээр холбогдсон байдаг.

16. Нэг нь нөгөөтэйгөө маш ойрхон тултэдний хооронд агаар ч орох боломжгүй бөлгөө.

17. Тэд өөр хоорондоо холбоостой билээ.Тэд нэг нэгэндээ холбогдсон бөгөөд салгагддаггүй.

18. Түүнийг найтаахад гэрэл цацардаг бөгөөднүд нь үүрийн туяа адил юм.

19. Амнаас нь шатаж буй бамбарууд гарч,галын очнууд ч үсчинэ.

20. Хамрынх нь нүхнээс зэгсэн дээр буцалж буй тогооноос мэт утаа гарч ирдэг билээ.

21. Амьсгал нь нүүрс асаадаг бөгөөдамнаас нь галын дөл гардаг.

22. Хүзүү нь хүч чадлыг агуулдаг бөгөөдтүүний өмнө айдас цовхчино.

23. Махан биеийнх нь сул махнууд хоорондоо холбогдсон бөгөөдтүүн дээр хөдөлшгүй бат тогтжээ.

24. Түүний зүрх чулуу мэт хатуу,тээрмийн бул чулуу мэт хатуу.

бүрэн бүлгийг уншина уу Иов 41