Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 41:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Чи Левиатаныг загасны дэгээгээр гарган авч чадах уу?Оосроор хэлийг нь доошоо дарж чадах уу?

2. Чи түүний хамарт олс дөрлөж,эсвэл эрүүг нь дэгээгээр цоолж чадах уу?

3. Тэр чамд хүсэлт тавьж,зөөлөн үгсийг чамд хэлэх үү?

4. Тэр чамтай гэрээ байгуулах уу?Чи түүнийг үүрд боолоо болгох уу?

5. Чи шувуухайгаар наадах адил түүгээр тоглон наадаж,эсвэл түүнийг шивэгчиддээ зориулан хүлэх үү?

6. Худалдаачид түүнийг борлуулах уу?Тэд түүнийг наймаачдын хооронд хуваах уу?

7. Чи арьсыг нь жалангаар,толгойг нь загасчны жадаар цоолж чадах уу?

бүрэн бүлгийг уншина уу Иов 41