Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 40:9-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Эсвэл чамд Бурханых шиг мутар бий юу?Чи Түүнтэй адил дуугаар аянга нүржигнэх мэт дуугарч чадах уу?

10. Өөрийгөө алдар суу, сүр жавхлангаар гоёж,хүндлэл, яруу алдраар хувцасла.

11. Өөрийн уурыг оволзуулан асгаж,бардам хүн бүрийг хараад,түүнийг дорд болгооч.

12. Бардам хүн бүрийг хараад,түүнийг номхруулж,хорон муу хүнийг зогсож буй газарт нь доошоо дэвслээч.

13. Тэднийг шороон дотор хамтад нь нуугаач.Нууц газарт тэднийг хүлээч.

14. Тэгвэл чиний өөрийн баруун гар чамайг аварч чадна гэдгийгБи ч мөн чамд хүлээн зөвшөөрнө.

15. Одоо харагтун, Миний чамтай адил бүтээсэн усны үхэр энэ байна.Тэрээр үхэр шиг өвсөөр хооллодог.

16. Харагтун, түүний хүч тэнхээ ууц нуруунд нь,түүний чадал хэвлий дэх булчинд нь бий.

17. Тэрээр хуш мод шиг сүүлээ тахийлгадаг.Гуяных нь булчингууд нь хамтдаа сүлжигдсэн байдаг.

18. Түүний яснууд хүрэл хоолой юм.Түүний үе мөчүүд төмөр хаалтууд мэт болой.

бүрэн бүлгийг уншина уу Иов 40