Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 40:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэгээд ЭЗЭН Иовд айлдахдаа—

2. Заргалдагч хүн Төгс Хүчит Нэгэнтэй тэмцэлдэх үү?Бурханыг залруулагч нэгэн үүнд хариулаг гэв.

3. Тэгэхэд Иов ЭЗЭНд хариулан,—

4. Харагтун, би бол өчүүхэн юм.Танд би юуг хариулж чадах билээ?Би гараа аман дээрээ тавья.

5. Би нэг удаа ярьсан, би хариулахгүй.Хоёр дахь удаа би өөр юуг ч нэмэхгүй гэж хэлэв.

6. Тэгэхэд ЭЗЭН шуурган дундаас Иовд хариулан,—

7. Одоо эр хүн шиг хормойгоо татаж бүсэл.Би чамаас асуух бөгөөд чи Надад сурга.

8. Чи Миний шүүлтийг үнэхээр няцаах уу?Өөрөө зөвтгөгдөхийн тулд чи Намайг буруутгах уу?

9. Эсвэл чамд Бурханых шиг мутар бий юу?Чи Түүнтэй адил дуугаар аянга нүржигнэх мэт дуугарч чадах уу?

бүрэн бүлгийг уншина уу Иов 40