Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 4:5-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Харин одоо тэр нь чамд ирэхэд,чи тэвчээргүй байна.Энэ нь чамд хүрэхэд чи зориг мохжээ.

6. Бурханаас эмээх нь чиний итгэл, үнэнч шударга замаар явах чиньчиний найдвар биш бил үү?

7. Одоо санаач, гэмгүй атлаа мөхсөн хэн байна?Эсвэл шулуун шударга нэгэн хаана сөнөсөн бэ?

8. Миний харсны дагуу гэм бурууг хагалж,зовлон зүдгүүрийг таригчид түүнийгээ хурааж авдаг.

9. Бурханы амьсгалаар тэд мөхөж,Түүний уур хилэнгийн хүчтэй цохилтоор тэд төгсдөг юм.

10. Арслангийн архираан,арслангийн дуу тасарч, залуу арслангуудын шүднүүд хугарчээ.

11. Идэш дутагдсанаас арслан үхэж,эм арслангийн зулзаганууд таран бутарчээ.

12. Надад нэгэн үг нууцаар ирж,чих минь түүний шивнэхийг сонсов.

13. Хүмүүс гүн нойронд автах шөнийн үзэгдлүүдээс гардаг сэтгэл түгшээсэн бодлуудын дунд

бүрэн бүлгийг уншина уу Иов 4