Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 4:17-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. “Хүн төрөлхтөн Бурханы өмнө зөв шударга байж чадах уу?Хүн өөрийн Бүтээгчийн өмнө цэвэр байж чадах уу?

18. Тэрээр Өөрийн зарц нартаа ч итгэдэггүй.Өөрийн тэнгэр элч нарын эсрэг ч Тэрээр алдаа эндлийг нь тулгадаг.

19. Тэгвэл шавар сууцанд амьдардаг,үндэс суурь нь шороонд байдаг,дэнгийн эрвээхийнээс өмнө бяцлагддаг хүмүүст яаж найдах юм!

20. Өглөөнөөс үдшийн хооронд л тэд хэсэг болж хугардаг юм.Ажиглагдахгүйгээр тэд мөнхөд мөхдөг ажээ.

21. Тэдний дотор майхнуудынх нь оосрууд татагдсан биш үү?Мэргэн ухаангүйгээр тэд үхдэг юм”.

бүрэн бүлгийг уншина уу Иов 4