Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 4:13-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Хүмүүс гүн нойронд автах шөнийн үзэгдлүүдээс гардаг сэтгэл түгшээсэн бодлуудын дунд

14. айдас ба чичиргээ над уруу ирж,бүх ясыг минь чичрүүлэв.

15. Тэгээд нүүрэн дээгүүр минь сүнс өнгөрсөнд,биеийн минь үс арзайн босов.

16. Тэр нь хөдөлгөөнгүй зогсож байсан боловчби төрхийг нь ялган таньж чадахгүй байлаа.Нүдний минь өмнө дүрс байв.Анир чимээгүй.Дараа нь би дуу сонслоо.

17. “Хүн төрөлхтөн Бурханы өмнө зөв шударга байж чадах уу?Хүн өөрийн Бүтээгчийн өмнө цэвэр байж чадах уу?

18. Тэрээр Өөрийн зарц нартаа ч итгэдэггүй.Өөрийн тэнгэр элч нарын эсрэг ч Тэрээр алдаа эндлийг нь тулгадаг.

бүрэн бүлгийг уншина уу Иов 4