Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 4:10-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Арслангийн архираан,арслангийн дуу тасарч, залуу арслангуудын шүднүүд хугарчээ.

11. Идэш дутагдсанаас арслан үхэж,эм арслангийн зулзаганууд таран бутарчээ.

12. Надад нэгэн үг нууцаар ирж,чих минь түүний шивнэхийг сонсов.

13. Хүмүүс гүн нойронд автах шөнийн үзэгдлүүдээс гардаг сэтгэл түгшээсэн бодлуудын дунд

14. айдас ба чичиргээ над уруу ирж,бүх ясыг минь чичрүүлэв.

15. Тэгээд нүүрэн дээгүүр минь сүнс өнгөрсөнд,биеийн минь үс арзайн босов.

16. Тэр нь хөдөлгөөнгүй зогсож байсан боловчби төрхийг нь ялган таньж чадахгүй байлаа.Нүдний минь өмнө дүрс байв.Анир чимээгүй.Дараа нь би дуу сонслоо.

бүрэн бүлгийг уншина уу Иов 4