Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 37:8-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Тэгэхэд араатан амьтад ичээндээ орж,нүхэндээ хоргоддог бөлгөө.

9. Өмнөдөөс хуйлрах салхи,умард зүгээс хүйтэн ирдэг.

10. Бурханы амьсгалаар мөс бий болж,усны мандал хөлддөг билээ.

11. Тэрээр өтгөн үүлсийг ч чийгээр дүүргэдэг.Тэрээр Өөрийн үүлсийг гялбуулдаг билээ.

12. Түүний заавраар эргэж,үүлс чигээ өөрчилдөг нь оршин суугчидтай газар дэлхийн гадаргуу дээрТүүний тушаадаг бүхнийг хийхийн тулд болой.

13. Шийтгэхийн тулд ч,Өөрийн ертөнцдөө зориулан,эсвэл хайр энэрлийн тулд Тэрээр үүнийг учруулдаг бөлгөө.

14. Иов оо, үүнийг сонс.Зогсоод, Бурханы гайхамшгуудыг эргэцүүл.

15. Бурхан тэдгээрийг хэрхэн үндэслэж,Өөрийн үүлсийг хэрхэн гялбуулдаг болгосныг чи мэдэх үү?

бүрэн бүлгийг уншина уу Иов 37