Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 37:4-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Араас нь дуу нижигнэдэг.Тэр Өөрийн сүр жавхлантай дуу хоолойгоор аянга буулгаж,дуу нь сонсогдоход Тэрээр гялбаагаа барьдаггүй.

5. Бурхан бидний ухаарч чадахгүй агуу зүйлсийг үйлдэнӨөрийн дуу хоолойгоор гайхамшигтайгаар аянга буулгадаг болой.

6. Тэрээр цасанд “Газарт уна”,намуун шиврээ болон аадар бороонд “Хүчтэй бай” гэж хэлдэг.

7. Тэрээр хүн бүрийн гарыг тамгалдаг ньӨөрийн ажлыг бүх хүнд таниулахын тулд болой.

8. Тэгэхэд араатан амьтад ичээндээ орж,нүхэндээ хоргоддог бөлгөө.

9. Өмнөдөөс хуйлрах салхи,умард зүгээс хүйтэн ирдэг.

10. Бурханы амьсгалаар мөс бий болж,усны мандал хөлддөг билээ.

бүрэн бүлгийг уншина уу Иов 37