Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 37:14-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Иов оо, үүнийг сонс.Зогсоод, Бурханы гайхамшгуудыг эргэцүүл.

15. Бурхан тэдгээрийг хэрхэн үндэслэж,Өөрийн үүлсийг хэрхэн гялбуулдаг болгосныг чи мэдэх үү?

16. Өтгөн үүлсийн давхаргуудын тухай болонмэдлэгээр төгс Нэгэний гайхамшгуудыг чи мэддэг үү?

17. Өмнөдийн салхинд газар тайван бөгчим байхадта нарын хувцас дулаан байдаг.

18. Цутгамал толь шиг бат бөх тэнгэрийгчи Түүнтэй хамт дэлгэлцэж чадах уу?

19. Бид Түүнд юу гэж хэлэхийг бидэнд зааж өгөөч.Харанхуйгаас болж бид бэлтгэн цэгцэлж чадахгүй байна.

20. Би ярих байсан гэж Түүнд мэдэгдэх үү?Эсвэл өөрийгөө залгигдах байсан гэж хүн хэлэх үү?

21. Тэнгэрт тодрох гэрлийг хүмүүс хардаггүй боловч,салхи өнгөрөхдөө үүлсийг сарниулдаг.

22. Умардаас алтан сүр жавхлан ирж,Бурханы эргэн тойронд аймшиг төрөм цог жавхлан байдаг.

23. Төгс Хүчит Түүнийг бид олж чаддаггүй.Тэрээр хүч дотор өргөмжлөгдсөн бөгөөдшударга ёс, бялхам зөвт байдлын төлөө харгис хатуу ханддаггүй.

24. Иймээс хүмүүс Түүнээс эмээдэг.Тэрээр зүрхэндээ мэргэн хэмээгч хэнийг ч ойшоодоггүй гэв.

бүрэн бүлгийг уншина уу Иов 37