Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 37:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Үүнд ч гэсэн зүрх минь чичирч, дэлсдэг.

2. Түүний дуу хоолойн аянгыг болонТүүний амнаас гарах нижигнээнийг сайтар сонс.

3. Тэрээр бүхэл тэнгэрийн дор аянга гялбаагаа газар дэлхийн мухрууд уруу суллан тавьдаг.

4. Араас нь дуу нижигнэдэг.Тэр Өөрийн сүр жавхлантай дуу хоолойгоор аянга буулгаж,дуу нь сонсогдоход Тэрээр гялбаагаа барьдаггүй.

5. Бурхан бидний ухаарч чадахгүй агуу зүйлсийг үйлдэнӨөрийн дуу хоолойгоор гайхамшигтайгаар аянга буулгадаг болой.

6. Тэрээр цасанд “Газарт уна”,намуун шиврээ болон аадар бороонд “Хүчтэй бай” гэж хэлдэг.

7. Тэрээр хүн бүрийн гарыг тамгалдаг ньӨөрийн ажлыг бүх хүнд таниулахын тулд болой.

бүрэн бүлгийг уншина уу Иов 37